АНУ
Bluffton University, I University Drive, Bluffton, OH 45817-2104,
BLUFFTON UVIVERSITY
Bluffton, OH
БЛҮФТОН ИХ СУРГУУЛЬ
Блүфтон, Огайо дахь тосгон
Сургалтын төлбөр: 31,672$
Бакалаврын сургалтын дундаж багц : 26,316$
СУРГУУЛИЙН ТУХАЙ
Блаффтон Их Сургууль бид "бүх гарал үүслийн оюутнуудыг амьдрал болон мэргэжилд бэлтгэх" баяжуулсан их сургуулийн туршлагыг олгохын тулд ажилладаг.
Бидний амжилтын жинхэнэ хэмжүүр нь төгсөгчдийнхөө амжилтаар хэмжигддэг ч гадны байгууллагуудаас хүлээн зөвшөөрөгдөх нь урам зоригтой юм.
Блаффтон Их Сургууль нь Огайогийн Дээд Боловсролын Газраас зөвшөөрлийн гэрчилгээтэй бөгөөд Дээд Боловсролын Комисс (HLC) 800-621-7440-оор магадлан баталгаажуулагдсан.
Блаффтон 1956 оноос хойш HLC-ээр тасралтгүй магадлан баталгаажуулагдсаар ирсэн.
ODHE болон HLC нь Блаффтонд урлагийн бакалавр, сувилахуйн ухааны бакалавр, бизнесийн удирдлагын магистр, хоол тэжээл зүйн магистр, нийгмийн ажлын магистр зэрэг олгохыг зөвшөөрсөн.
Боловсрол: Блаффтоны боловсролын тэнхим нь Боловсролын Бэлтгэлийн Магадлан Баталгаажуулалтын Зөвлөлөөр (CAEP) магадлан баталгаажуулагдсан бөгөөд Огайо мужийн Боловсролын Газраар анхан шатны болон ахисан түвшинд, ердийн академик чиглэл болон мэргэшсэн чиглэлээр багш бэлтгэхээр зөвшөөрөгдсөн. 2018 оны намар Блаффтон ямар нэгэн сайжруулах чиглэл, нөхцөлгүйгээр бүрэн магадлан баталгаажуулалт авсан.
Нийгмийн ажил: Нийгмийн ажлын хөтөлбөр нь Нийгмийн Ажлын Боловсролын Зөвлөлөөр бакалаврын түвшинд магадлан баталгаажуулагдсан. Сүүлийн хяналт шалгалтаар Блаффтоны нийгмийн ажлын хөтөлбөр 2029 он хүртэл дахин магадлан баталгаажуулалт авсан.
Сувилахуй: BSN хөтөлбөр нь 2023 онд Коллежийн Сувилахуйн Боловсролын Комиссоос бүрэн таван жилийн магадлан баталгаажуулалт авсан. Блаффтоны уламжлалт BSN-ийн анхны бүлгийн оюутнууд 2022 оны 5-р сард суралцаж дууссан. Магадлан баталгаажуулалтын ач тус нь сувилахуйн төгсөгчид болон одоогийн оюутнуудад хоёуланд нь хамаарна.
Хоол тэжээл зүйн магистр: Блаффтон 2022 онд Хоол тэжээл зүйн боловсролын магадлан баталгаажуулалтын зөвлөлөөс (ACEND) нэр дэвшигчийн магадлан баталгаажуулалт авсан.
Нийгмийн ажлын магистр: MSW хөтөлбөр нь Огайогийн Дээд Боловсролын Газар болон Дээд Боловсролын Комиссоор зөвшөөрөгдсөн. Хөтөлбөр нь Нийгмийн Ажлын Боловсролын Зөвлөлийн (CSWE) магадлан баталгаажуулалтын нэр дэвшигч шатанд явж байна.
U.S. News & World Report: U.S. News & World Report-ийн "Шилдэг коллежууд" гарын авлагын 2024 оны хэвлэлд Блаффтон "Бүс нутгийн шилдэг коллежууд" жагсаалтын дээд түвшинд орсон. Блаффтон хорин жилийн турш U.S. News-ийн жагсаалтын дээд түвшинд байр сууриа хадгалж ирсэн.
Их сургууль нь дараах байгууллагуудын гишүүн:
Хараат бус Меннонит. Холимог хүйс.
Суралцах төрөл : Гэрчилгээ, бакалавр, магистрын зэрэг. 41 төрлийн бакалаврын мэргэжлүүд.
Нийт төгсөгч : 952. Бакалавр: 865. 1-р курс : 208. Хэрэгцээнд суурилсан мөнгөн тэтгэмжийг сургуулийн арга зүй дээр үндэслэн гаргана.
БАКАЛАВРЫН ТӨЛБӨР
Бүтэн төлбөр: 42,156$
Үүнд :
· нийт хичээлийн цагийн төлбөр (31,222$)
· заавал төлөх төлбөр (450$)
· байр болон хоолны төлбөр (10,484$) .
Зөвхөн байрны төлбөр: 5160$. Байр болон хоолны төлбөр нь хоолны төлөвлөгөө болон байрны багтаамжаас хамаарч өөр өөр байдаг.
Бүтэн цагийн төлбөр: 1 кредит цагийн төлбөр: 1301$
Хагас цагийн төлбөр: 1 улирал 113$.
Шинэ оюутны санхүүгийн тусламж
Тэтгэлэг хүссэн 196 материал ирүүлснээс 93%- ийг боломжтой гэж бүртгэж авсан. Шаардлагатай 1-р курсын оюутнуудын 100% тэтгэлэг авсан. Эдгээрээс 12% бүтэн тэтгэлэг авсан.
Тэтгэлэг олгох магадлал : 77%
Тэтгэлэгт олгогдох дундаж дүн : 27,236$
Бүтэн цагийн 1-р курсын оюутнуудын 12% тэтгэлэгт хамрагддаггүй бөгөөд эдгээр оюутнуудад сургуулиас нэмэлт урамшуулал олгодог.
Бакалаврын санхүүгийн тусламж (2016 оны намар)
Тэтгэлэг хүссэн 666 материал ирүүлснээс 94% -ийг боломжтой гэж бүртгэж авсан. Шаардлагатай бакалаврын зэргийн оюутнууд 100% тэтгэлэг авсан. Эдгээрээс 14% бүтэн тэтгэлэг авсан.
Тэтгэлэг олгох магадлал :77%
Тэтгэлэгт олгогдох дундаж дүн : 26,316$
Бүтэн цагийн бакалаврын оюутнуудын 12% тэтгэлэгт хамрагддаггүй бөгөөд эдгээр оюутнуудад сургуулиас нэмэлт урамшуулал олгодог.
УРАМШУУЛАЛ (ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН)
Нийт мөнгөн дүн : 12,977,316$ (12% - Холбооны, 4% - мужийн, 81% -сургуулийн, 3%- нэмэлт эх үүсвэрээс)
Тэтгэлэг авах : 1-р курс: 88% (183), бүтэн цагийн бакалавр: 85% (621)
Мөнгөн дүн : 1-р курс : 21,909$, бакалавр 20,842$
Тэтгэлэг, мөнгөн урамшаалал болон шагнал : Federal Fell, FSEOG, Улсын, Хувийн, Боловсролын байгууллагын бусад
УРАМШУУЛАЛ (ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛААГҮЙ)
Нийт мөнгөн дүн : 1,758,968$ (91% - сургуулийн, 9%- нэмэлт эх үүсвэрээс)
Тэтгэлэг авах : 1-р курс: 8% (17). Бакалавр: 8% (61).
Мөнгөн дүн : 1-р курс: 15,631$, Бакалавр: 14,816$
Тэтгэлэг, мөнгөн урамшуулал болон шагнал
Академик чиглэлээр : 656 шагнал (6,789,836$) : Биологийн шинжлэх ухаан, ерөнхий академикийн ололт/амжилтууд, математик, физикийн шинжлэх ухаан, урьдчилсан сэргийлэх анагаах ухаан.
Уран бүтээл чиглэлээр: 53 шагнал (109,425$): Урлаг/уран зураг, хөгжим, урлагийн бүтээл.
Тусгай чиглэлээр: 7 шагнал (17,000$): Манлайлал.
Онцгой чиглэлээр: : 415 шагнал (999,252$): Төгсөгчдийн хүүхдүүд, ах дүүс, ажилчдын хүүхдүүд, олон улсын оюутнууд, цөөнхийн бүлгийн гишүүд, мужийн гаднах оюутнууд, шашны харьяалал.
Төлбөрийн хөнгөлөлт: Ажилтан болон ажилтны хүүхдүүдийг бүтэн болон хагасаар хөнгөлөлт авч болно.
Оюутны зээл
6,209,260$ (Хэрэгцээнд тулгуурласан 78%, хэрэгцээнд тулгуурлаагүй 22%).
Тэтгэлэгийн бүх төрлийн хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид 85%. Нэгж оюутанд оногдох дундаж дүн 38,701$.
Мөнгөн дүн дунджаар : 1-р курс : 4775$. Бакалавр: 4880$
Эцэг эхчүүдэд зориулсан зээл : 2,516,530$ (Хэрэгцээнд тулгуурласан 57%, хэрэгцээнд тулгуурлаагүй 43%)
Хөтөлбөр : Холбооны
Ажиллангаа суралцах
Холбооны улсын хөтөлбөр : 798,379$. 2247$ дундаж цалинтай 520 ажлын байр.
Муж улсын хөтөлбөр: 463,175$ (Хэрэгцээнд тулгуурласан 4%, хэрэгцээнд тулгуурлаагүй 96%). 2303$ дундаж цалинтай 194 хагас цагийн ажлын байр.
Санхүүгийн тэтгэлэг хүсэгчид дараах анкетыг бөглөнө : FAFSA,
Материал хүлээн авах хугацаа: 10/1 (урьдчилсан хугацаа: 5/1)
Хариу өгөх хугацаа: 3/1
Холбоо барих : Chris Fowler, Director of Financial Aid, Bluffton University, I University Drive, Bluffton, OH 45817-2104,
Утас : 419-358-3266, 800-488-3257
Факс: 419-358-3073.
И-мэйл хаяг: fowlerc@bluffton.edu
Вэбсайт : http://www.bluffton.edu
BOB JONES UVIVERSITY
Greenville, SC
БОБ ЖОНЕСИЙН ИХ СУРГУУЛЬ
Грийнвилл, Өмнөд Каролина
Холбоо барих : Office of Financial Aid, Bob Jones University, 1700 Wade Hampton Boulevard, Greenville, SC 29614,
Утас : 864-242-5100 Ext. 3040, 800-252-6363
И-мэйл хаяг: finaid@bju.edu
Вэбсайт : http://www.bju.edu
Улс: АНУ
Хот: Bluffton University, I University Drive, Bluffton, OH 45817-2104,