АНУ
Blue Mountain College, PO Box 160, Blue Mountain, MS 38610-0160,
BLUE MOUNTAIN COLLEGE
Blue Mountain, MS
БЛЮ МОНТАЙН КОЛЛЕЖ,
Блю, Миссисипи
Сургалтын төлбөр: 11,212$
Бакалаврын сургалтын дундаж багц : 8869$
СУРГУУЛИЙН ТУХАЙ
Зорилго
Блю Маунтин Христийн Их Сургуулийн зорилго нь оюутнуудыг магистрантур, ажлын зах зээл, илүү дүүрэн амьдралд бэлтгэх явдал юм. Бат бөх ерөнхий боловсролын суурийг хангаж, Их Сургууль нь бакалаврын чөлөөт урлагийн хөтөлбөр, мэргэжлийн өмнөх болон мэргэжлийн хөтөлбөрүүд, сонгосон салбаруудад магистрын судалгааны боломжуудыг санал болгодог. Их Сургууль нь үйлчилгээний боломж олгодог хөтөлбөрүүд санал болгоход тууштай байдаг. Их Сургуулийн академик хөтөлбөр болон оюутны үйлчилгээнээс ашиг хүртэж чадах оюутнуудыг голчлон Миссисипи болон бусад зүүн өмнөд мужуудаас элсүүлдэг.
Блю Маунтин Христийн Их Сургууль нь заах болон суралцах үйл явцад шилдэг байдал, бүтээлч байдалд тууштай байдаг. Христийн итгэлийн нийтлэг холбоосыг хуваалцдаг багш нар, ажилтнуудтай, бүх тэнхимүүд бие биедээ ойр ажилладаг тул олон янзын хөтөлбөрүүдийн хооронд тасралтгүй байдал оршдог. Оюутнуудыг хувь хүний хувьд өсөж хөгжих, өөрийн өвөрмөц байдалдаа дасан зохицох, үйлчилгээний боломжуудыг ашиглахыг урамшуулдаг.
Ялгаварлан гадуурхахгүй байх
Блю Маунтин Христийн Их Сургууль нь 1964 оны Иргэний Эрхийн Тухай Хууль болон 1972 оны Боловсролын Нэмэлт Өөрчлөлтийн IX Бүлэг, Нийтийн Хууль 92-318-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаандаа хүйс, арьс өнгө, нас, үндэсний гарал, угсаатны бүлгээр ялгаварлан гадуурхдаггүй. Мөн Их Сургууль нь 1973 оны Нөхөн Сэргээлтийн Тухай Хуулийн 504-р зүйл, Нийтийн Хууль 93-112-ын шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй мэргэшсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй. Энэ бодлого нь ажилд авах болон коллежид элсүүлэх аль алинд нь хамаарна. 1964 оны Иргэний Эрхийн Тухай Хуулийн VII Бүлгийн дагуу "шашны байгууллагууд" болон "шашны боловсролын байгууллагууд" нь шашны ялгаварлалын заалтуудаас чөлөөлөгддөг. Блю Маунтин Христийн Их Сургууль нь "шашны байгууллага" болон "шашны боловсролын байгууллага" аль аль нь юм.
Хараат бус Өмнөд Баптист. Холимог хүйс.
Суралцах төрөл : Бакалавр, магистрын зэрэг. 43 төрлийн бакалаврын мэргэжлүүд.
Нийт төгсөгч : 571. Бакалавр: 544. 1-р курс : 112. Хэрэгцээнд суурилсан мөнгөн тэтгэмжийг сургуулийн арга зүй дээр үндэслэн гаргана.
БАКАЛАВРЫН ТӨЛБӨР
Бүтэн төлбөр: 16,976$
Үүнд :
· нийт хичээлийн цагийн төлбөр (9518$)
· заавал төлөх төлбөр (1694$)
· байр болон хоолны төлбөр (5764$) . Бүтэн цагийн төлбөр нь курсын ачаалал, зэрэглэлийн түвшнээс хамаарч өөр өөр байдаг. Байр болон хоолны төлбөр нь хүйс, байрны багтаамж болон байрлалаас хамаарч өөр өөр байдаг.
Цагийн сургалтын төлбөр: 1 семистер цагийн төлбөр: 317$.
Хагас цагийн төлбөр: 1 улирлын төлбөр 511$. Цагийн төлбөр нь курсын ачаалал, зэргийн түвшин, хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байдаг.
Шинэ оюутны санхүүгийн тусламж
Тэтгэлэг хүссэн 106 материал ирүүлснээс 81%- ийг боломжтой гэж бүртгэж авсан. Шаардлагатай 1-р курсын оюутнуудын 100% тэтгэлэг авсан. Эдгээрээс 22% бүтэн тэтгэлэг авсан.
Тэтгэлэг олгох магадлал : 68%
Тэтгэлэгт олгогдох дундаж дүн : 7783$
Бүтэн цагийн 1-р курсын оюутнуудын 6% тэтгэлэгт хамрагддаггүй бөгөөд эдгээр оюутнуудад сургуулиас нэмэлт урамшуулал олгодог.
Бакалаврын санхүүгийн тусламж
Тэтгэлэг хүссэн 487 материал ирүүлснээс 84% -ийг боломжтой гэж бүртгэж авсан. Шаардлагатай бакалаврын зэргийн оюутнууд 100% тэтгэлэг авсан. Эдгээрээс 21% бүтэн тэтгэлэг авсан.
Тэтгэлэг олгох магадлал :78%
Тэтгэлэгт олгогдох дундаж дүн : 8869$
Бүтэн цагийн бакалаврын оюутнуудын 8% тэтгэлэгт хамрагддаггүй бөгөөд эдгээр оюутнуудад сургуулиас нэмэлт урамшуулал олгодог.
УРАМШУУЛАЛ (ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН)
Нийт мөнгөн дүн : 2,933,159$ (39% - Холбооны, 10% - мужийн, 49% -сургуулийн, 5%- нэмэлт эх үүсвэрээс)
Тэтгэлэг авах : 1-р курс: 78% (85), бүтэн цагийн бакалавр: 64% (312)
Мөнгөн дүн : 1-р курс : 7783$, бакалавр 8869$
Тэтгэлэг, мөнгөн урамшаалал болон шагнал : Federal Fell, FSEOG, Улсын, Хувийн, Боловсролын байгууллагын бусад
УРАМШУУЛАЛ (ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛААГҮЙ)
Тэтгэлэг авах : 1-р курс: 39% (43). Бакалавр: 32% (156).
Мөнгөн дүн : 1-р курс: 6369$, Бакалавр: 4835$
Тэтгэлэг, мөнгөн урамшуулал болон шагнал
Академик чиглэлээр : Биологийн шинжлэх ухаан, бизнес, боловсрол, Англи хэл, ерөнхий академикийн ололт/амжилтууд, хүмүүнлэг, математик, физикийн шинжлэх ухаан, урьдчилсан сэргийлэх анагаах ухаан, шашин/библ судлал, нийгмийн ухаан.
Уран бүтээл чиглэлээр: Урлаг/уран зураг, хөгжим, театр/драм.
Тусгай чиглэлээр: Удирдан чиглүүлэх, ерөнхий онцгой ололт/амжилт, манлайлал, гишүүнчлэл, шашны оролцоо.
Онцгой чиглэлээр: Насанд хүрсэн оюутнууд, төгсөгчдийн хүүхдүүд, ах дүүс, одоогийн оюутнуудын эцэг эх, шашны харьяалал,одоогийн оюутнуудын ах дүүс, одоогийн оюутнуудын эцэг эх, ихэр хүүхдүүд.
Төлбөрийн хөнгөлөлт: Ажилтан болон ажилтны хүүхдүүдийг бүтэн болон хагасаар хөнгөлөлт авч болно.
Оюутны зээл
2,029,972$ (Хэрэгцээнд тулгуурласан 51%, хэрэгцээнд тулгуурлаагүй 49%).
Тэтгэлэгийн бүх төрлийн хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид 65%. Нэгж оюутанд оногдох дундаж дүн 19,695$.
Мөнгөн дүн дунджаар : 1-р курс : 2946$. Бакалавр: 3676$
Эцэг эхчүүдэд зориулсан зээл : 103,833$ (Хэрэгцээнд тулгуурлаагүй 100%)
Хөтөлбөр : Холбооны
Ажиллангаа суралцах
Холбооны улсын хөтөлбөр : 64,000$. 841$ дундаж цалинтай 46 ажлын байр.
Муж улсын хөтөлбөр: 64000$ (Хэрэгцээнд тулгуурлаагүй 100%). 868$ дундаж цалинтай 55 хагас цагийн ажлын байр.
Тамирчинд зориулсан хөтөлбөр
Нийт мөнгөн дүн : 1,321,171$ (Хэрэгцээнд тулгуурласан 100%).
Санхүүгийн тэтгэлэг хүсэгчид дараах анкетыг бөглөнө : FAFSA,
Материал хүлээн авах хугацаа: 3/1
Хариу өгөх хугацаа: 4/1
Оюутнууд мэдэгдэл авснаас хойш 2 долоо хоногийн дотор хариу өгнө.
Холбоо барих : Mrs. Beverly K. Hickey, Director of Financial Aid, Blue Mountain College, PO Box 160, Blue Mountain, MS 38610-0160,
Утас : 662-685-4771 Ext. 141 эсвэл 800-235-0136.
Факс: 662-685-4776.
И-мэйл хаяг: bhickey@bmc.edu
Вэбсайт : http://www.bmc.edu
Улс: АНУ
Хот: Blue Mountain College, PO Box 160, Blue Mountain, MS 38610-0160,